Тус хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Архангай аймгийн Цагдаагийн газартай хамтран ажлын хэсэг гарган хэргийн газар дээр ажиллаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тус хэргийнх талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвөөс сэтгүүлчдэд өнөөдөр дахин мэдээлэл хийлээ.
Тус төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Архангай аймгийн Хангай сумын Хэрх багийн нутагт Англи улсын иргэн 53 настай Стив Нэш нас барсан хэрэг гарсан. Хэргийг үйлдсэн сэжигтнийг тогтоон шалгаж байна. Архангай аймгийн харъяат Г нь1981 онд төрсөн 34 настай. 2014 онд гэмт хэрэгт шалгагдаж байгаад 2016 онд тэнсэн авсан. Энэ хугацаандаа энэ хэргийг үйлдсэн нь тогтоогдож шалгаж байна. Шүүхийн задлан шинжилгээний анхны дүгнэлтээр гадны нөлөөгөөр нас барсан нь тогтоогдсон.
Мөн хохирогчийн биеэс алдсан бичиг баримт онгоцны тийзэд нотлох баримтыг устгах гэж байсныг хурааж авсан" гэлээ.
Эх сурвалж: Breakingnews.mn
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна
Оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан маргааш болно
Х.Баттулга: С.Баярцогтыг дэмжихгүй. 2027, 2028 оны сонгуульд АН-ыг ялуулж, олонх болгох хүн генсек болох ёстой