Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан хотын дарга Су.Батболдтой уулзахаар гэрийнх нь гадаа өглөөнөөс хойш хүлээж байгаагаа цахим хуудсаараа дамжуулан дуулгав.
Энэ талаар түүний фэйсбүүк хуудастаа бичсэнийг хүргэж байна:
"-Хотын мэртэй уулзаж "Элэг нэгт монголчууд" сангийн хүсэлтээр өмнөх НИТХ шийдвэрлэсэн хавдартай элгийг Монголдоо шилжүүлэн суулгах мэс засалд зориулж ХСҮТ д төсөвлөсөн нэг тэрбум төгрөгийг өнөөдрийг хүртэл яагаад олгохгүй, шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах ажлыг хийхгүй байгааг лавлахаар гэрийнх нь гадаа 7.50 хойш хүлээж сууна.
Ажилдаа явахад нь ганц минут уулзаж лавлья гэж санаад. Нийслэлийн худалдан авалтын газрын дарга Ш.Энхбат гэж хүн шийдвэрийг нь аваад "мөнгө байхгүй " гээд хав дарчихсан. Улс даяар хүмүүс хандив өргөж эмч нараа сургалтад явуулж хот хөдөөгүй бүх урлагийнхан тоглолт хийж сэтгэл зүрхээ зориулсан хөдөлмөр юмсан. Гадагшаа явж элгээ солиулах мөнгөгүй хүмүүс энэ л мэс заслыг хүлээн өдөр хоногийг өнгөрөөж амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа. Хотын мэр маань хүлээн авч уулзаж шийдэж өгнө гэдэгт итгэж хар өглөөгүүр анаж сууна. МАН-ын мөрийн хөтөлбөрт "Элэг бүтэн Монгол" гэж хөтөлбөр хүртэл байгаа юмсан..." гэсэн байна.
Эх сурвалж: Zuvsongolt.mn
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
АТГ: Эрүүгийн 967 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ
Монгол Улс, НҮБ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон хөгжлийг дэмжинэ
COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...