Өмнөд Солонгос улсад Даваа гарагын орой 5.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон билээ.
Газар хөдлөлтийн үеэр байшин барилга саван хөдөлж дотор нь байсан оршин суугчид айж сандарсан бөгөөд солонгос иргэд үүнээс хүчтэй газар хөдлөлт дахин болох вий гэсэн айдастай байгаа юм байна.
Энэ талаар тус улсын Цаг уур судлалын Газар хөдлөлт хэмжилтийн газраас "Өчигдөр оройн эхний газар хөдлөлтөөс хойш 14 цагийн дараах байдлаар нийт 210 удаагийн хүний биед мэдрэгдэхгүй бага хэмжээний газар хөдлөлт бүртгэгдсэн. Газар хөдлөлтийн хэмжээ их байх тутам түүний дараа үүсэх чичиргэний тоо их байдаг. Урьдчилсан тооцоогоор бага хэмжээний чичиргээ дараах 3-4 хоног үргэлжлэх байх.
Өнөөгийн нөхцөл байдлаас үзвэл цаашид 6.0 балл хүртэлх хэмжээтэй газар хөдлөлт үүсэх магадлал байгаа боловч 6.5 ба түүнээс дээш хэмжээтэй газар хөдлөлт үүсэх магадлал бараг байхгүй гэж бид үзэж байна" гэж мэдээлжээ.
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
АТГ: Эрүүгийн 967 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ
Монгол Улс, НҮБ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон хөгжлийг дэмжинэ
COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...