Баярлалаа, Баярцэцэг ээ


Боломжийн эвлэгхэн хоолойгоороо олонд танигдаж рок попын тогоонд рейтинг өндөр явах болсон тэрбээр хамгийн сүүлд Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон ICE TOP хамтлагийн “Баярлалаа” тоглолтонд оролцож ая дуугаа өргөсөн юм.
Хөгжимгүй бол миний амьдрал утга учиргүй” хэмээн ярьсан дуучин Баярцэцэг хэсэг хугацаанд уран бүтээлийн завсарлага аваад байсан билээ. Учир нь ээж болж хөөрхөн охины ээж болсон гэдгийг хэн хүнгүй мэднэ. Харин энэ удаа тэрбээр савхин палатье-ээр гоёсон нь яах аргагүй содон гоёлтой хатагтай гэж хэлүүлэхэд хүргэж байсан бөгөөд хип хопчидтой хамтран уран бүтээлүүдээ хүргэж үзэгчдийг байлдан дагуулсныг Баярлалаа тоглолтыг үзсэн хэн бүхэн хэлэх бизээ. Уран бүтээлд нь амжилт хүсье.
Э.Нашка