“Хойд, Өмнөдийн дайн эхлүүлж, цөмийн зэвсэг хэрэглэхээр бэлтгэж байгаа хэмээн нөхцөл байдалд дүгнэлт хийж, улмаар Хойд Солонгосын лидер Ким Чен Ун болон тус улсын цэргийн удирдлагын эсрэг довтолгоо хийх төлөвлөгөөг Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам боловсруулсан” гэх мэдээллийг цэргийн эх сурвалжийн дагуу Хойд Солонгосын “Ёнхап” агентлаг мэдээлэв.
Агентлагийн эх сурвалжийн тодруулснаар Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотыг эрчимтэй урьдчилан сэргийлэх довтолгоогоор устгах төлөвлөгөө байгаа гэнэ. Нэг үгээр хэлбэл, хотыг газрын хөлснөөс арчихаар төлөвлөж байгаа бөгөөд энэ тохиолдолд Hyunmoo 2AS, 2BS, Hyunmoo 3s төрлийн пуужингуудыг ашиглахаар тооцоолсон гэгийг мэдээнд дурьдав. Тэдний тусгал нь 300, 500, 1000 километр гэдгийг ч мөн тэмдэглэсэн байлаа.
БНАСАУ байгуулагдсаны 68 жилийн ойгоор буюу есдүгээр сарын 9-нд Хойд Солонгосын цэргийнхэн энэ жилийн хувьд хоёр дахь нь болох цөмийн дэлбэрэлтийг газар дор явуулжээ. Зорилго нь стандартчилсан цөмийн цэнэгийг стратегийн баллистик пуужинд тохируулсан хэмжээний үзүүлэлт авахад чиглэгдсэн гэгдэж байгаа. Уг туршилтийг Өмнөд Солонгос, АНУ, Япон эрс буруутгасан. Оросын тал гэхэд “Ийм үйлдэл хийх ёсгүй. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчиж байна” гэж мэдэгджээ.
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
АТГ: Эрүүгийн 967 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ
Монгол Улс, НҮБ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон хөгжлийг дэмжинэ
COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...