УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж:
-Гэхдээ Сангийн сайдын тайларласнаар нас барсан нэгнийхээ тэтгэмжийг авч нүгэл үйлдэхгүй, муу ёр гээд ахмадууд захидал ирүүлсэн гэж байсан. Монголын ёс заншилд хэзээ ч тийм ёс байдаггүй. Би гэхэд өөд болсон эцгийнхээ дээлийг хадгалаад, хааяа санахаараа нөмрөөд сууж байдаг хүн шүү дээ. Монголчуудын сэтгэл тийм байхгүй юу. Насаараа ханилсан хүнээ өөд болоход тэрнээс нь хэзээ ч сэжиглэдэггүй. Харин ч хөгшний минь үлдээсэн буян гээд баярлаж суудаг монголчууд юм шүү дээ. Хаанахын үзэл, шашин номлолд тийм зүйл байдаг юм бол мэдэхгүй. Ийм зүйл яриад сууж байдаг монгол жудагтай хүн байхгүй л гэж боддог. Хөгшин минь тэнгэрт хальсан ч гэсэн буянаа үлдээлээ гэдэг ард түмэн.
-Аавынхаа үлдээсэн хөргийг хаях уу яах уу. Харин ч улам үнэ цэнэтэй болдог юм. Надаас холдох тусам улам ариун нандин, үнэ цэнэтэй болдог юм шүү дээ. Тэр ч утгаараа үлдсэн хөгшин нь улам нандигнана, улам гамнана. Миний мэддэг, надад байдаг монгол сэтгэл энэ.
Эх сурвалж: Politik.mn
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ