“Яг түүн шиг” шоунд амжилттай оролцон жүжиглэх, дуулах авьяасаа нээж, “Говь” брэндийн нүүр царайгаар сонгогдон соёл урлагийн ертөнцөд дуулиантай яваа загвар өмсөгч Э.Энхболд анхныхаа дэлгэцийн бүтээлд тогложээ.
“Шүүдэр” продакшн, жүжигчин С.Өлзийхүүгийн “Хас урлан” студийн хамтын бүтээл залуусын сэдэвт адал явдалт “Галзуу зугаалга” кинонд тоглосон түүний зураг цахим ертөнцөд тарж “Э.Энхболд зодуулжээ” хэмээн шуугиулсан билээ. Э.Энхболд энэ кинонд охидын мөрөөдлийн залуу Билгүүний дүрд тоглохдоо найз охиндоо сюрприз барихаар ийнхүү хувирсан зургийг нь үзээд бяцхан охин, хүү хоёр нь аавыгаа танихгүй “зомби” хэмээн ихэд айцгаасан гэнэ. Түүнийг зодуулжээ хэмээн шуугиулсан зураг нь нүүр хувиргалтын будгаа арилгаж амжаагүй байхад нь кино группийнхэн нь “паппарацидсан” зураг ажээ. Түүний тоглосон онц сонирхолтой залуусын сэдэвт кино үзэгчдийн дунд нэлээд хүлээлт үүсгээд байгаа бөгөөд нээлт нь 9-р сарын 23-нд болох аж.
Э.Энхболд кино зураг авалтаа дуусгаад “Азийн топ модель”-ийн тэмцээнд оролцохоор Хонконгийг зорьжээ.

Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо