Есдүгээр сарын 8-ны өдрийн 04:00 цагт АНУ-ын Сан Франциско хотноо “Apple” компани шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа. Дэлхий нийтэд iPhone 7, iPhone 7 Plus болон Apple Watch 2 цувралууд олны дунд хүлээлт үүсгээд байсан юм.
Мэргэжилтнүүдийн таамаглаж байснаар iPhone-7 гар утасны чихэвч утасгүй хийгдсэн бөгөөд lighting технологиор утастайгаа холбогдох аж. Түүнчлэн гар утас үйлдвэрлэгч “Apple” компани дэлхийд алдартай “Super Mario” толгоомын эрхийг Nintendo компаниас худалдан авсан байна. Ингэснээр уг утасны хэрэглэгчид “Super Mario” тоглоомыг онцгой эрхтэйгээр тоглох юм. Түүнчлэн iPhone, 7 Plus гар утас 12 мегапискел бүхий хос камертай хийгджээ. Нэг нь илүү өргөн өнцөгтэй линз бол нөгөөх нь мэргэжлийн аппаратад хийгддэг линзтэй бөгөөд камер аль аль нь оптик шийдэлтэй учир хэзээ ч бүрсийх болон сүүдэртэх гэх мэт алдаа гарахгүй гэжээ. Мөн шинээр танилцуулагдсан Apple Watch-ийн хоёр дахь бүтээгдэхүүн усан дотор 50 метрийн гүнд саадгүй ажиллана. Мөн үзүүлэлт, хэлбэр загвар болон шинэ чанга яригч зэрэг шинэчлэлүүдийг хийжээ. Бүтээгдэхүүн 9-р сарын 16-наас эхлэн 369 ам.долларын үнэтэй зарагдаж эхэлнэ. Дээрх шинэ бүтээгдэхүүнүүд бүгд өмнөх загваруудаас хоёр дахин удаан цэнэгээ барих чавдартайгаараа онцлог аж.
Б.ЦОГ




Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо