Манай улс паралимпээс алтан медаль авсан түүх ч өнөө хэр хуучраагүй байгаа билээ. Тэгвэл өчигдөр “Рио 2016” паралимпийн XV наадамд оролцож буй Монголын баг Олимпийн тосгонд туг өргөх ёслолоо хийжээ. Энэхүү арга хэмжээнд Монголын паралимпийн хорооны дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо, тус хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Оюунбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Албаны зөвлөх Г.Баттогтох нарын албаны хүмүүс болон баг тамирчид оролцсон байна.
Манай улсаас энэ жилийн хувьд байт харваа, жүдо, буудлага, хөнгөн атлетик, пауэрлифтинг гэсэн төрлөөр найман тамирчнаа сойж байгаа юм. Харин нээлтийн ажиллагаа өнөөдөр "Маракана" цэнгэлдэхэд болох бөгөөд дэлхийн 170 орны 4000 гаруй тамирчин спортын 23 төрөлд 528 багц медалийн төлөө өрсөлдөнө. Монголын багийн тэмцээн есдүгээр сарын 8-ны өдөр хөнгөнатлетик, жүдо бөхийн төрлөөр эхэлнэ.
А.Яруу
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ