Аса аварга буух уу, эс буух уу? Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж Рио -2016 олимпоос хойш твиттер хуудаснаа энэ талаар идэвхтэй жиргэсэн. Учир нь түүний ахалж буй Монголын чөлөөт бөхийн холбооны тамирчид олимпод амжилт муутай барилдаж, харин үүнтэй холбогдуулж Аса аварга олон түмнээс жиргээгээрээ дамжуулан уучлалт гуйсан. Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа “үнэхээр уучлаарай” мөн Чөлөөт бөхийн холбоонд шинэчлэл эхлүүлнэ гэдгээ мэдэгдэж, "Бүх зүйлийг шинээр эхлэх ёстой юм байна. Бүгдийг нойлоос" хэмээн жиргэсэн байсан юм. Энэ бүгдээс үүдэж ард түмэн нь хэр баргийн зүйл дээр халгайдаггүй байсан аваргаа цахим хуудсаар зэмлэж байгаа харагдсан. Шинэчлэх хэрэгтэй хэмээсэн ч төд удалгүй энэ суудлаас буухаа жиргээндээ жиргэсэн ч одоогоор албан ёсны мэдээлэл өгөөгүй. Харин сүүлд Аса аварга VIP нислэгээр Хонконг явж буй сураг дуулдана лээ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо