Жүжигчин Амгаа шавь нараа бэлдсээр..


Жүжигчин мэргэжилтэй драмын дөрвөл болж дууны чиглэлээр уран бүтээлээ хэсэг туурьвиж явсан хүмүүс бол Эби, Амгаа, Пара, Боогий нар. Өнгөрсөн жил хамтлагийнхаа 10 жилийн ойг тэмдэглэсэн тэд өдгөө драмын ажилдаа анхаарлаа хандуулан жүжигчний карьераа хөөж буй. Орцны гэгддэг хуучны дуугаар залуусыг байлдан дагуулж байсан тэднийг дахин дууны уран бүтээл хийх болов уу гэсэн хүлээлт ч сонсогчдод нь одоог хүртэл байдаг гэсэн шүү.
Тэгвэл саяхан тус хамтлагийн гишүүн, драмын жүжигчин Г.Амгаланбаатар буюу Амгааг тайзан дээрээс бус энгийн үед нь ийн дурандлаа. Тэрбээр өөрийн уран бүтээлдээ тоглохоос гадна сүүлийн үед шавь нараа бэлдэж буй гэх мэдээлэл гарч, гарын шавь нараа базааж, урлагийн тогоонд оруулж буй гэсэн шүү.

Т.Төрөө