Тогдгор гавьяат моодноос гарах болоогүй


 

Монгол улсын гавъяат жүжигчин, лимбэчин, зураач, алиалагч, сийлбэрч, мужаан, барималч гээд олон сэтэртэй нэгэн бол олноо “тогдгор” нэрээрээ алдаршсан Д.Галсантогтох гуай. 70 гарч яваа түүний хувьд жилдээ хорь гаруй хуримын урилга хүлээн авч дээрээс нь ургийн баяр, хүлээн авалт гээд олон арга хэмжээнд уригдаж уран бүтээлээсээ толилуулдаг гэсэн шүү. Тиймдээ ч тэтгэврийн хажуугаар овоо орлого олчихдог хэмээн нэгэн ярилцлагадаа дурьджээ.
Энэ бүгдээс харахад тогдгор гавьяат ч залуустай эн зэрэгцэж, моодноос ч гарах болоогүй бололтой. Лимбэ тоглож, сийлбэрээ хийж, энд тэндхийн арга хэмжээнд уригдахын хажуугаар давхар ач, зээ нараа сургуульд нь хүргэж өгөх өвөөгийн үүргээ ч гавьяат маань сайн биелүүлдэг бололтой шүү.
Т.Төрөө