“Люмино”-гынхан тус тусдаа марш


“Люмино” хамтлагийнхан нэг хэсэг тус тусын уран бүтээлээ туурьвиж, саяхнаас хамтаараа олны өмнө гарч, фэнүүдтэйгээ уулзалдах болсон. Харин өдгөө хэдийнэ өрх толгойлох болсон тус хамтлагийнхан тус тусын хувийн бизнесээ хийцгээх болсон сурагтай. Хамтлагийн дуучин Бажи буюу Б.Батхишигийн хувьд “Лакс”, “Кастле” зэрэг шөнийн цэнгээний газруудад хувь нийлүүлж, энэ зуныг зуслангийн байшингаа зассан шигээ өнгөрөөсөн аж. Харин хамтлагийн нөгөө хоёр гишүүний хувьд мөн л адил хувийн бизнесээ хөтөлж, давхар уран бүтээлээ ч амжуулж, зайгаар нь рекламд хүртэл тоглоод явж буй гэсэн шүү. Тэднийг “Звери” хамтлагийн тоглолтын үеэр л ийн барьж авах шив дээ.