Монротой зүйрлэгдсэн Хишгээгийн энгийн төрх


Телевизийн шоунаас түрэн гарсан дуучин С.Хишигжаргал рок попын “төмөр хатагтай” Б.Ангирмааг дагах болсноос хойш уран бүтээлүүд нь чамгүй олны хүртээл болж буй. Үе үе өөрийн нүүр номонд хийсэн зураг, бичсэн постноосоо болоод олноос зэм хүртээд авдаг түүнийг энэ байдлаас нь харвал хэр олны танил болж вэ гэдэг нь харагдаж буй.
Дуулсан бүтээл гэхээсээ гаднах имижээрээ олны харааг илүү булаадаг тэрбээр хааяахан сонин содон хувцаслалтаар олныг гайхашруулдаг. Тэгвэл саяхны тоглолт дээр тэрбээр ийн ирсэн нь тун ч энгийн харагдаж байгаа биз. Дууны уран бүтээлийн хажуугаар Хишгээ саяхан дэлгэцийн бүтээлд хүртэл хүчээ сориод амжсан гэж байгаа. Ингэснэээр түүний дүрээ мөнхөлсөн гуравдах бүтээл нь болж байгаа аж.