Алс холоос газардсан Женни


Орон сууцны конторт машинист хийдэг хэмээн хэсэгтээ олны анхаарлыг өөр дээрээ татаад амжсан нэгэн бол реппер Женни. Олонд танигдсан цагаасаа эхэлээд хип хоп сонирхогчдын дуртай уран бүтээлч болж тэр ч байтугай хип хопын “Загалмайлсан эх” гэх тодотголыг ч хүртээд амжсан нэгэн. Харин тэрбээр сүүлийн үед эх орондоо гэхээсээ алс холын Америк улсад багагүй хугацааг өнгөрөөсөн гэх мэдээлэл чих дэлсэж байсан.

Тэгвэл өндөр хөгжилтэй улсаас репперийн туршлага судалж буй Женни саяхнаас эх орондоо газардаж тоглолт юуг алгасхаа болиод буй ч гэх. Тиймдээ ч саяны нэгэн тоглолтын тайзны ард удаан уулзаагүй сонсогчидтойгоо уулзах гэж буй түүнийг ийн дурандсан юм. Алс холоос туршлага судалсан бүсгүйн гадаад төрх, стиль имижэд ч багагүй өөрчлөлт орсон байна шүү.