Эрхмээ эцгийн үүргээ биелүүлж явна


Удахгүй шинэ дэлгэцийн бүтээлээ хүргэх гэж буй “Мөрөөдлийн театр”-ынхан тун завгүй яваа гэж хэлж болно. Тиймдээ ч кино эхлэхээс өмнө гэдэг шиг тус хамтлагийн жүжигчид нээлтээсээ өмнө олны өмнө тэр бүр харагдахаа больсон.

Тэгвэл саяхны шинэ хичээлийн нээлтийн үеэр “Мөрөөдлийн театр”-ын гурван баганы нэг жүжигчин Г.Эрхэмбаяр эцгийн үүргээ биелүүлж яваа нь энэ. Ээждээ үнсүүлээд аавыгаа дагаад эрдэм сурахаар явлаа даа гэдэг шиг Эрхмээгийн охин, хүү хоёр аавдаа үнсүүлээд ийн шинэ хичээлийн жилдээ орлоо.