Хүнд хямрал болох төлөвтэй байгаа тул найман төрлийн татвар нэмж, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг хасна, танана, бүсээ чангална гэж ард иргэдэд уриалаад буй МАН-ын гишүүдэд хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлэх саналыг хэвлэлийнхэн хүргүүлж буй.
Учир нь улсын төсөвт төвлөрсөн мөнгөнөөс УИХ-ын гишүүд, сайд дарга нарын урсгал зардал гэх хэмнэж болохуйц мөнгийг баруун солгойгүй цацаж байгаа баримтууд ар араасаа гарсаар байгаа юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хуульд өөрчлөлт оруулах судалгаанд 6.2 сая төгрөг зарцуулсан байх юм. Тодруулбал, 2016 оны наймдугаар сарын 23-ны өдөр 1359 дугаартай албан бичигт “Улсын их хурлын гишүүнээс хууль шийдвэрийн төсөл боловсруулах зорилгоор Тунгаамал төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээг байгуулан ажиллаж байгаа тул холбогдох зардлаас 6.200.000 /зургаан сая хоёр зуун мянга/ төгрөгийг тус байгууллагын Төрийн банк дахь ... тоот дансанд шилжүүлнэ үү” гэснийг 2016 оны наймдугаар сарын 25-ны өдөр шилжүүлжээ.
Б.ГЭРЭЛ


Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа