“Universe best songs” наадмаар овоглож явдаг дуучин Ч.Цэлмүүн гэр бүлийн амьдрал зохиохдоо “Дахин тайзнаа гарахгүй. Олны танил байх хэцүү юм байна” гэж хэвлэлийнхэнд ам тангараг өргөсөн удаа бий. Тэр ч байтугай, анхны бөгөөд сүүлчийн цомгоо худалдаанд гаргаж байгаагаа ихэд онцлон сүр дуулиантайхан хурим найр хийсэн дуучин бүсгүй маань хэлсэн амандаа огт хүрээгүй.
Хувийн амьдрал, уран бүтээлийнхээ орон зайд “огцом эргэлт” хийгээд амжсан Ч.Цэлмүүн энэ хугацаанд эр нөхрөөсөө салж, шинэхэн цомгоо өлгийдөж авахаар сэтгэл шулуудан зүтгээд байгаа. “Эм Ай Ю” сургуулийг Биотехнологи, хүнс судлаач мэргэжлээр төгссөн тэрбээр ЭМШУИС-д “Орчны эрүүл мэнд” сэдвээр магистрын зэрэг хамгаалж, улмаар “Агаре” нэртэй шүдний эмнэлэг хүртэл байгуулаад байсан.
Гэвч анхны амьдрал нь бүтэлгүйтсэний дараа хувийн бизнесээ хойш нь тавьж, уран бүтээлдээ эргэлт буцалтгүй орохоор шийдсэн дуучин Ч.Цэлмүүн хоёр дахь цомгийнхоо дуунуудыг хэдийнэ бэлэн болгожээ. Үүгээр ч зогсохгүй, стиль имижээ эрс өөрчлөн бусад оддын нэгэн адил саарал өнгийн үсээ таатай нь аргагүй намируулж явах болсон гэнэ. Харин тэрбээр “I’ m sorry...” хэмээх нэгэн дууныхаа нэр бүхий доголон нулимстай зургаа цахим хуудсандаа байршуулсан нь олон хүнийг гайхашруулж “Салсан нөхрөөсөө уучлалт гуйж байгаа юм болов уу” гэж таамаглахад хүргэж, энэ тухайгаа түүнд илэрхийлээд авчээ.
С.Цахиур


Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо