МАН-ын зарим гишүүд Ерөнхий сайдаа огцруулахаар санал цуглуулж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллэв. Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж, гарын үсэг цуглуулах ажлыг Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар нар зохион байгуулж эхэлсэн гэх мэдээлэл байна.
Энэ нь тэтгэвэр тэтгэмж, цалин, хөлсийг бууруулах хуулийн төслүүд өргөн барьсантай холбоотой бололтой. Өнгөрсөн баасан гаригт хуралдсан УИХ дахь МАН-ын бүлгийн хаалттай хуралдаан дээр Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нар Засгийн газрын явуулж буй бодлогыг эсэргүүцсэн байр суурьтай байсан нь олонд ил болоод байгаа билээ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо