АНУ-ын алдарт гэрэл зурагчин Питер Менцель (Peter Menzel), 90-ээд оны сүүлээр дэлхийн 30 гаруй улс орноор аялж, ард иргэдийн ахуй амьдралыг гэрэл зургийн хальснаа буулгажээ. Энэхүү бүтээлээрээ ард иргэдийн амьдралын түвшин, хэрхэн аж төрдөг болохыг үнэн бодитоор хүмүүст харуулахыг зорьсон байна. Ийнхүү түүний гайхалтай фото төслөөр хамтдаа аялъя.
1Калифорни, АНУ
Кавений гэр бүл хоёр хүүхэдтэй бөгөөд, тэдний гэрийг тавиур дүүрэн ном, хүүхдийн тоглоомууд дүүргэнэ.

2БНХАУ
Харин Вугийн гэр бүлийн хувьд, 8 ам бүлтэй бөгөөд ердөө телевиз, ширээ, ор гэх тавилгуудтай. Түүнээс гадна 100 гаруй мандарин жимсний модтой ажээ.

3Куба
Костагийн гэр бүлийн хувьд, тэд мөн л олуулаа аж төрдөг. Гэрийг нь ам чухал хэрэгцээний тавилгуудаас гадна, ханын зураг, савтай цэцгүүд дүүргэдэг байна.

4Монгол
Харин эгэл боргил Монгол айл нь 6 гишүүнтэй бөгөөд тэд үндэсний гэрт амьдардаг. Гэр нь ор, хувцасны шүүгээ зэрэг тавилгуудтай.

5Ирланд
Харин тус айлын хувьд, гэр бүлийн гишүүд бүгд хөгжмийн зэмсгээр тоглодог. Тиймээс гэрийнх нь тодорхой нэгэн хэсгийг хөгжмийн зэмсгүүд эзэлдэг байна.

6Бутан
Бутаны гэр бүлийн хувьд тэд 13 гишүүнтэй бөгөөд гэрт нь бараг тавилга байхгүй бөгөөд, хатаасан мах, ногоо зэргийг дэлгэж тавьсан үзэгдэнэ.

7Техас, АНУ
Тус гэр бүлийн хувьд, 4-лээ амьдардаг байна. Гэрт нь хөргөгч, хөлдөөгч, компьютер, буйдан зэрэг хэрэглээний тавилгуудтай.

8Кувейт
Абдулагийн гэр бүлийн хувьд, тэд 4 машинтай бөгөөд буйдан, өргөн хэрэглээний тавилгуудтай аж.

9ОХУ
Капраловын гэр бүлийн тухайд тэд хоёр охинтой бөгөөд энгийн аж төрдөг байна.

10Мали
Харин энэхүү айл нь 8 хүүхэдтэй бөгөөд, олуулаа өнөр өтгөн амьдардаг байна.

11Япон
Укитагийн гэр бүлийн хувьд, тэд хоёр хүүхдийн хамт аз жаргалтай амьдардаг бөгөөд, гэрт нь хүүхдийн хувцас, тоглоом эд зүйлсүүд багтана.

12Тайланд
Харин Тайландын эгэл жирийн гэр бүлийн хувьд тэд ам бүл 4-лээ бөгөөд нохой, мотоцикл, бусад тавилгуудтай байна.

13Мексик
Кастилогийн гэр бүл нь 4 хүүхдийн хамт аз жаргалтай амьдардаг бөгөөд гэртээ өргөн хэрэглээний эд хогшил зэргүүдтэй.
