Дэлхийн алдарт жүжигчин, тулааны урлагийн мастер Жэки Чан кинонд оролцон тоглож онцгой амжилт гаргасан учраас "Оскар"-ын шагналыг гардана. Энэ тухай Америкийн Кино зураг урлагийн академиас мэдээлсэн байна.
Академийн Ерөнхийлөгч Шерил Бун Айзексийн хэлснээр, Жэки Чан бол "өөрөө тулаант кинонд үнэнч домог нь болсон хүн" хэмээжээ.
Шагнал олгох ёслол Лос-Анжелес хотод арваннэгдүгээр сарын 12-нд болох ажээ.
Жэки Чан хятад болон америкийн дэлгэцийн жүжигчин, орлон тоглогч, кино найруулагч, продюсер нэгэн. Тэрбээр мөн тулааны урлагийн үзэгдлийг зохиогч, дуучин бас тулааны урлагийн мастер, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч ажээ.
Жэки Чан нийт 100 гаруй кинонд тоглосон байна. "Яарах цаг" (1998), "Шанхайн рыцарь" (2003) зэрэг нь түүний оролцсон хамгийн алдартай кинонууд.
Эх сурвалж:GEREG.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ