Өчигдөр буюу УИХ-ын чуулганы есдүгээр сарын 1-ний өдрийн нэгдсэн хуралдаанаарМонголбанкны Дэд Ерөнхийлөгч Э.Батшугарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Лхагвасүрэнг томилов.
Э.Батшугарын өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг үндэслэн шийдвэрлэснээр Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөр томилогдсон Б.Лхагвасүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа.
Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилуулах саналыг өргөн мэдүүлэхдээ түүний эдийн засаг, банк, санхүү, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын дадлага туршлагыг харгалзсан үзсэн хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцуулгадаа онцолсон байв.
Б.Лхагвасүрэн нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985-1989 онд МУИС-ийг Төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгсөж, улмаар 1998-1999 онд АНУ-ын Колумбийн их сургуульд олон улсын харилцааны эдийн засгийн мастерын зэрэг хамгаалжээ.
Боловсрол, мэргэжил:
Ажлын туршлага:
Эх сурвалж: News.MN
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа