Энэ сарын 7-нд Apple компани ээлжит шинэ гар утсаа олонд танилцуулж магадгүй гэж хэвлэлүүд бичиж байсан. Тэгвэл компанийн зүгээс нэр хүндтэй хамтран ажилладаг түншүүддээ “9-р сарын 7-ны өдрийн арга хэмжээ” нэртэй урилга илгээлээ. Энэ нь iPhone 7 гар утсыг зарлах магадлалыг 90 хувьтай болгож байна.
Шинэ гар утас ямар байх вэ?
iPhone 7 гар утас мэдээж өмнөх загваруудаасаа шинэчлэгдсэн байх нь дамжиггүй. Тэгвэл технологийн мэргэжилтнүүд шинэ гар утсыг чихэвч, цэнэглэгч болон бусад оролтны хэсэг утасгүй байна гэж таамаглалаа. Мөн iPhone 7 утастай хослуулж iPhone 7 Plus загварын гар утсыг давхар танилцуулах шуум байгаа.
Мөн энэ удаагийн загварыг хамгийн өндөр багтаамжтай гар утас байна гэж мэргэжилтнүүд таамаглажээ. Тухайлбал, iPhone 7 Plus утас 256 GB буюу урьд нь ямар ч гар утсанд байгаагүй санах ойтой байхаар хийгдсэн гэнэ.
Apple шинэ утсаа юу гэж нэрлэх вэ?
Mashable вэб сайтад “Apple шинээр гаргах утсаа iPhone 7 эсвэл iPhone 7s, iPhone 7 Plus гэх мэт нэршилүүдээс сонгож магадгүй” гэсэн байна. Мөн хос утас зэрэг танилцуулах уламжлалаа орхихгүй байж магадгүй гэжээ. Мөн технологийн вэб сайтууд болон мэргэжилтнүүдийн баталж байгаагаар ямартай ч энэ сарын 7-нд Apple компани шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах нь дамжиггүй гэв.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо