Ардчилсан нам засаг барихдаа найман хувийн хүүтэй ипотекийн зээл хэрэгжүүлснээр 80 мянга орчим өрх орон сууцтай болсон билээ. Гэвч МАН засгийн эрхэнд гарснаас хойш тус намын нэр бүхий хүмүүс ипотекийн зээлийг зогсоох ёстой гэсэн байр суурийг УИХ-ын чуулганы хуралдаан дээр нэг бус удаа илэрхийлсэн нь иргэдийн дунд айдас, хүлээлт үүсгээд байв.
Өнөөдөр Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгжээ. Тэрээр “Энэ Засгийн газар найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлнэ. Одоогоор ажлын хэсэг ажиллаж байгаа. Сард төлөх төлбөрийг багасгах асуудал яригдаж байгаа. Ямар хэлбэрээр найман хувийн зээлийг олгох вэ гэдэг удахгүй тодорхой болоод эхэлнэ” гэж хэлснийг эх сурвалж мэдээллэв.
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ