Ардын жүжигчин Б.Жаргалсайханы гарын шавь нарын нэг бол дуучин Н.Ундрал юм. Хөгжим бүжгийн коллежийг төгсөөд багагүй хугацаа өнгөрч байгаа тэрээр соло уран бүтээл хийх болсноос хойш хэд хэдэн дуугаа олны хүртээл болгоод амжжээ.
Үүнээс сонсогч түмний сэтгэлд хоногшсон “Сүүдэр цармын цэцэг”, “Урт наслаарай ээж ээ”-г дуулсан нь хэсэгтээ сонсогчдын урмын үгсэнд даруулаад авсан гэж байгаа.
Нийтийн дуучид дундаа чамгүй царайлаг нь хэмээн яригддаг Н.Ундралыг охид бүсгүйчүүд өдөж хоргоох нь олон гэнэ лээ. Царай зүс сайтайн дээр урлагийн хүн болохоор ч тэр үү түүний явсан газар бүрт ганц бие сайхан бүсгүйчүүдийн шохоорхолтой их тулгарч, тэр хэрээр олон эмс хүүхнүүдтэй нэр холбогддог гэх шуум ч олны дунд яригддагийг нуух нь юун.
Харин сүүлийн үед царайлаг дуучин залуугийн “Сайхан монгол бүсгүй” дуу нь охид хүүхнүүдээс “like”-ийг жинхэнэ утгаар нь цуглуулах шиг болж байна. Ямартаа л найр наадмын энэ цагт Н.Ундралын “Сайхан монгол бүсгүй”-г эрж сурсан хүмүүс олон болсон гэнэ. Тэгэхээр намрын налгар өдрүүдэд Нийтийн дууны царайлаг ханхүү маань хэсэгтээ "мода"-нд байх нь ээ.
PHOTONEWS.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ