Нийслэлийн Засаг дарга Су.Батболд шөнийн цэнгээний газруудын ажиллах цагийн хуваарийг буцааж 00:00 цаг болгох захирамж гаргах тухайгаа мэдэгдлээ. Өмнөх хотын дарга Э.Бат-Үүл шөнийн цэнгээний газруудыг 04:00 цаг хүртэл ажиллах захирамж гаргаж. Энэ нь ч иргэдийн сэтгэлд нийцсэн зүйл болж байсан юм. Уг захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийн ажиллах цагийн хуваарийг сунгаж шөнийн 04:00 цаг хүртэл ажиллах боломжийг олгохдоо орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг цэнгээний газруудад хамаарахгүй гэдгийг захирамждаа дурдаж өгсөн байсан билээ.
Энэхүү захирамжийг шинэ засаг дарга Су. Батболд цуцалж байгааг хүмүүс их олон талаас нь харж байна. Шөнийн 00:00 цагт баар, цэнгээний газрууд хаагаад ирэхээр ахуйн архидалт нэмэгдэж.Үүнээс үүдэж ахуйн зодоон ихэсдэг. Мөн архи шаглаж зарах, зочид буудалд архидалт ихсэх зэргээр хуулиас гадуурх үйлдлүүд газар авдаг жамтай.
Үүнээс гадна ямар ч захирамж, цагийн хувиарт баригдахгүй ажилладаг “даварсан” шөнийн цэнгээний газрууд байдаг. Тэр газруудад энэ захирамж үйлчлэх болов уу. Тухайлбал: Зөвхөн баячууд ордог гэх МИНТ цэнгээний газарт энэ хууль хүрч үйлчилж чадах уу. Замын цагдаагийн газрын урд байрлах “Home Plaza”-д “МИНТ” баар үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгвэл “Home Plaza”-нь УИХ-ын дарга М.Энхболдын эзэмшлийнх, харин МИНТ-ыг М.Энхболдын хүн болох НИТХ-ын дарга Ц.Сандуй, Гольфчин гэдгээрээ олонд танигдсан Э.Нандинзүрх нар хамтран хөрөнгө оруулж байгуулсан гэдгийг хүмүүс сайн мэдэх биз ээ. УИХ-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар аавынхаа бизнесийг хариуцаж, тэдэнтэй нөхөрлөдөг хамтран ажиллагч нь юм байна. Уг баарыг хариуцан үйл ажиллагааг нь явуулж гүйцэтгэх захирлаар ажилладаг хүмүүс бол Нандинзүрхийн дүү Хангал, Ц.Сандуйгийн дүү Сэргэлэн нар юм.
МИНТ баар нээгдсэн цагаасаа эхлээд асуудал дагуулж эхэлсэн. Тус бааранд хүмүүс бие биенээ хутаглаж, зодолдож үймээн дэгдээж байхад ганц ч удаа хаалгаа бариагүй ажилласаар ирсэн. Намчирхадаг хүмүүсийн үзлээр бол АН-ынхан нийслэлийн толгойд байх үед тэнгэрт хадаасан хэрэг өдөөвч хаалга бариагүй цэнгээний газар. Харин өнөөдөр хамаатан садангууд нь хотын дарга болчоод цэнгээний газруудыг 00 :00 цаг хүртэл ажиллуулна гэсэн захирамж гаргахад МИНТ-д энэ хууль үл үйлчлэх болно.
Хотын төв шөнөдөө гудамжны архидалт дагуулж, оюутан залуус гадаа архи уух үед ганцхан баар гэрэлтэй байх нь Ц.Сандуй даргын баар болох юм байлгүй. Сүртэй харуул хамгаалалттай тус бааранд хутга авч ороод нэгнийгээ хутгалах үед цагдаа болон хэвлэлийнхний амыг тас хорьдог юм билээ. Энэ удаад Ц.Сандуй даргын баар дөрвөн жилийн туршид шөнөжингөө ганцаараа ажиллаж. Шүүмжлэхийг хүссэн ч, хаалгахыг хүссэн ч хэн ч хаалгаж үл чадахаар боллоо доо.
Эх сурвалж: Аmjilt.com
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ