Монголын ууган хип хоп хамтлагуудын нэг болох “Ice Top” хамтлаг энэ жил 20 нас хүрч байгаа. Тэд фенүүдээ зориулан 20 жилийн ойдоо зориулан “Баярлалаа” бие даасан тоглолтоороо бэлэг барихаар болсноо дуулгалаа. Гэнэтийн бэлэг дүүрэн тэдний 20 жилийн ойн тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд ирэх есдүгээр сарын 09-нд болох нь ээ. Тэр ч утгаараа монголдоо төдийгүй Азидаа дээгүүрт орох тоног төхөөрөмжөөр хит дуунуудаа эгшиглүүлэхээр хэдийнээ бэлтгэл ажлаа базаагаад байгаа гэсэн шүү.
Мөн энэ үдэш “Ice Top” хамтлагийнхны хамт нэгэн тайзнаа “Хар сарнай”, “Хар тас”, “Люмино”, “Эрх чөлөө”, “Дайн ба энх”, “Татар”, “Дижитал”, “DJ Mr Dogs”, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, поп дива Т.Ариунаа, “Хурд”, “Гурван охин”, “Киви”, “Лемонс”, “A Sound”, “Click click Boom”, реппер Gee, Genne, Rokit Bay монголын рок поп, хип хоп урлагийн одуудтай нэгэн үдшийг хамтдаа доргио өнгөрүүлэх ховорхон боломж тохиох нь ээ.
Мөн гэнэтийн бэлэг задлахад “Ice Top” хамтлагийн 20 жилийн ойдоо зориулсан “Баярлалаа” тоглолтын тасалбар ердөө л 5000 төгрөг гэсэн шүү.
Баярлалаа, “Ice Top”
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо