Богино хэмжээний уран бүтээлээрээ үзэгчдийн анхаарлыг татах болсон найруулагч Б.Чингүүнийг Урлагийн гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын том хүү гэдгээр нь хүмүүс сайн таних биз ээ.Бээжингийн их сургуулийн кино урлагийн академийг найруулагч мэргэжлээр дүүргэсэн энэ авьяаслаг залуу чамгүй хөрөнгөний эзэн гэгддэг ч, баярхаж аархахаас илүүтэй шаргуу хөдөлмөрлөхийг урьтал болгодог нэгэн. Анхны амьдрал нь бүтэлгүйтсэн тэрбээр өдгөө гучин насны босго давсан хэдий ч дахин гэрлэх гэж тэгтлээ яарсангүй.
Өнгөрсөн хугацаанд жүжигчин Б.Хулангийн төрсөн эгч болох Б.Халиунтай чамгүй удаан үерхэж, эцэг эхийнхээ уурыг барсан ч тэрхүү харилцаа нь төдийлөн удаан үргэлжлээгүй гэдэг. Хүүгээс нь нэлээд хэдэн насаар эгчмэд, мөн дагавар хүүхэдтэй хэмээн адлагдсан дизайнер Б.Халиун буюу Аня одоо ИТХ-ын гишүүн Б.Ганбаяртай хөтлөлцөн гүйж яваа.Тэгвэл найруулагч Б.Чингүүн энэ удаад шинэхэн найз бүсгүйгээ олонд танилцуулж, эрхэм хөгжмийн зохиолчийн сэтгэлийг амраагаад байгаа аж. Олны танил бус эгэл даруухан бүсгүйг сонгосон том хүүдээ Л.Балхжав ойрын хугацаанд хурим найраа хийхийг сануулж буй гэж байсан билээ. Тэгвэл хосууд саяхан хоёр ихэр хүүхэдтэй болж тэдний гэр бүл баяр баяслаар дүүрэн байгаа гэсэн шүү.
Э.Нашка
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа