Дэлхийн хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулах “MTV Video Music Awards 2016” наадам Нью-Йорк хотод болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадам дуучин Беонсигийн “наадам” болж тэрбээр нийт есөн төрөлд нэр дэвшсэнээс долоон шагналын эзэн боллоо. Түүний "Formation" дууны клип нь "Оны шилдэг видео клип", "Шилдэг зураг авалт", "Шилдэг найруулга", "Шилдэг эвлүүлэг", "Шилдэг бүжиг дэглэлт" гэсэн таван шагнал хүртсэн байна. Мөн "Lemonade" видео нь "Шилдэг үргэлжилсэн зохиолтой видео" төрөлд тэргүүлж, "Hold Up" дуу нь "Шилдэг эмэгтэй видео клип"-ээр шалгарчээ. Харин наадмын "Шилдэг эрэгтэй видео клип"-ээр Кэлвин Харрисын "This Is What You Came For" дуу шалгарсан бол "Шилдэг хип хоп видео клип"-ээр Дрейкийн "Hotline Bling" тодорсон байна.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо