Өндөр албан тушаал хашдаг байсан хоёр хүнийг Ким Жон Уны тушаалаар Умард Солонгост цаазаар авсан тухай Өмнөд Солонгосын “Чонан илбо” сонинд мэдээлсэн байна.
Тус сонины эх сурвалжийн мэдээлснээр, БНАСАУ-ын Хөдөө аж ахуйн сайд асан Хван Мин болон Боловсролын яаманд өндөр албан тушаал хашиж байсан Ри Ён Жин нарт буудан алах ял оноосон байна. Пхеньян хотын Цэргийн академийн хашаанд уг цаазын ялыг гүйцэтгэжээ.
Хван Мин улстөрийн асуудлаар санал гаргасан нь Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны санаанд нийцээгүй учраас түүнийг цаазалсан байж магадгүй аж. Харин Ри Ён Жин-ы хувьд, тэрбээр Ким Жон Ун-ыг үг хэлж байх үеэр унтаж байсан учраас баривчлагдаж, төдий удалгүй авлигын хэрэгт холбогдсон тухай “Чонан илбо” сонинд бичжээ.
снаас хойш цэргийнхнийг бус харин намын удирдах албан тушаалтнуудыг цаазлах ялаар шийтгэсэн анхны тохиолдол юм. “Энэ явдал нь хэд хэдэн өндөр албан тушаалтан гадаад руу оргон зугтсаны дараа Умард Солонгост улстөрийн өргөн хэмжээний цэвэрлэгээ хийгдэж байгаатай холбоотой байж магадгүй” хэмээн “Чонан илбо” сонин таамаглаж байна.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа