Бразилийн Рио де Жанейро хотноо болсон зуны олимпийн XXXI наадамд амжилттай оролцож, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчид, тэдний дасгалжуулагч нарт Засгийн газрын мөнгөн шагналын Батламж гардуулах ёслол Төрийн ордонд боллоо.
Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа, Боксийн үндэсний шигшээ багийн тамирчин, олимпийн хүрэл медальт Д.Отгондалай, шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн нарт Засгийн газрын мөнгөн шагнал олгох батламжийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гардууллаа.
Бразилийн олимпийн наадамд оролцсон тамирчдынхаа тэмцээнийг монголчууд бид суудлаасаа өндөлзөн үзэж, зүрх сэтгэлээрээ тамирчдаа дэмжиж байлаа. Та нар минь бидний итгэлийг алдалгүй, олимпийн медалийн буухиагаа үргэлжлүүлсэнд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе. 2020 онд Токио хотноо болох олимпод илүү амжилттай оролцож, медалийн өнгөө хувиргаарай гэж ерөөлөө.
Засгийн газрын тогтоолд зааснаар олимпийн мөнгөн медаль хүртсэн тамирчин 60 сая, хүрэл медаль хүртсэн тамирчин 30 сая төгрөг авна. Дасгалжуулагч энэхүү мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх мөнгөн шагнал авахаар Засгийн газрын тогтоолд заажээ.
Shuurhai.mn
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо