“Звери” хамтлагийн тоглолтыг дэлхийн түвшинд хийнэ


Монголчуудад “До скорой встречи”, “Я с тобой” зэрэг дуугаараа хэдийнээ танил болсон  Оросын алдарт “Звери” хамтлагийн тоглолт хэдхэн хоногийн дараа болох гэж байна. “Will sing for Mazaalai” хэмээх уриатайгаар мазаалай хамгаалах үйлсийг олон улсад таниулах зорилготой уг тоглолт нь дэлхийн түвшний шоу болно гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.Энэхүү Ази тивд байхгүй дуугаралттай хөгжим техник, нүсэр гэрэлтүүлгийг энэхүү тоглолтоор мэдрүүлэх бөгөөд нэг дор гурван төрлийн цогц тоглолт болохоороо онцлог ажээ. Үүний нэг нь Монголын шилдэг “ди-жи” нар өөрийн шилдэг миксээ хүргэх юм.

 

“Звери” хамтлагийн тоглолтыг үргэлжлүүлэн “ди-жи”  Anna, BTB, Agvaan, Batbold нар тантай хамт Төв цэнгэлдэхийг доргиох гэнэ.Оросын алдарт “Звери” хамтлагийн тоглолтыг “Shamk” entertainment болон  "Аист Монголиа" телевиз хамтран зохион байгуулж буй билээ.  “Звери” хамтлаг 2001 онд байгуулагдсан бөгөөд хамтлагийг гоцлол дуучин Роман Билык анх үүсгэн байгуулжээ. Харин “Звери” гэдэг нь үнэн хэрэгтээ Ромагийн хоч юм. “Звери” хамтлаг таван гишүүнтэй бөгөөд гоцлол дуучин Роман Билык, бөмбөрчин Михайл Краев, хөгжимчин Вячеслав Зарубов, бас гитарчин Алексей Любчик, гитарчин  Максим Леонов нарын бүрэлдэхүүнтэй юм.Тэд “Муз-ТВ”-ийн “Шилдэг рок хамтлаг” шагналыг 2004 оноос хойш зургаан жил дараалан, мөн 2012, 2015 онтой нийлээд нийт найман удаа хүртсэн.

 

Б.БАТ