Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооноос дэлхийн аваргын хошой хүрэл медальт Г.Мандахнаранд алтан медаль, 20 сая төгрөг гардуулан өглөө.
Чөлөөт бөхийн мастеруудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Алтанхуяг "Г.Мандахнаран бол энэ олимпийн наадамд бөх хүн яаж барилддагийг харуулсан. Чөлөөт бөхийн мастеруудын холбооноос Г.Мандахнарандаа урам өгөхөөр хандивын аян тав хоногийн хугацаанд өрнүүлж 19 хүн 20 сая 417 мянган төгрөг өгснийг өнөөдөр гардуулан өгч байна. Г.Мандахнарандаа 2020 оны олимпийн аварга болоорой гэж хүсэн ерөөе. Олимпийн медальтай олон шавь төрүүлээрэй, олимпийн аварга хүүтэй болоорой" гэв.
Г.Мандахнаран "Монголын ард түмний сэтгэл шингэсэн медаль, хандивыг гардуулж өгч байгаа Чөлөөт бөхийн мастеруудын холбоонд баярлалаа. Монголын ард түмний уужуу сэтгэл, хүүгээ тайвшруулах гэсэн энэ их сэтгэлийн дэмд маш их баярлаж байна. Та бүхэн олимпийн дэвжээнд хэрхэн барилдаж ялагдсныг харсан. Ямар ч спортод үзэгч, шүүгч, өрсөлдөгчтэй харилцах харьцаа гэж байдаг. Миний баярласан тэр хормыг шүүгч өөрсдийн талд ашиглалаа. Цаг дууссанаас хойш торгох дүрэм байхгүй. 18 жил өдрийн зургаан цагаар тасралтгүй бэлтгэл хийсэн тамирчин хүний хувьд дүрмээ мэдэхгүй байна гэж юу байхав. Олимпийн наадмаас сэтгэл гундуухан ирсэн ч ард түмнийхээ энэ их хүндлэл хайр халамж надад эрч хүч урам өгч байна. Медалиа авахын тулд Спортын арбитрын шүүхэд хандах гэж байгаа. Монголын чөлөөт бөхийн холбоо, Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Биеийн тамир хөгжлийн төв гээд надад тусална гэдэгт найдаж байна" гэв.
GOGO.MN
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо