“Алтан Сэргэ” олон улсын театрын наадам ирэх сарын 11-15-нд Буриадын Улаан-Үд хотноо болно. Тус наадамд Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид анх удаа өргөн бүрэлдэхүүнтэй оролцох гэж байна. Энэ жилээс эхлэн уг наадмыг уралдаант хэлбэрээр зохион байгуулах бөгөөд наадамд “Ромео, Жульетта” жүжгээрээ оролцох гэнэ.
Өмнөх жилүүдэд Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” гэсэн жүжгүүдээр оролцож байжээ.Мөн Улсын драмын эрдмийн театрын 85 жилийн ой ирэх арваннэгдүгээр сард тохиож байгаа билээ. Энэхүү түүхэн 85 жилийн ойн хүрээнд Их зохиолч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэсэн шинэ уран бүтээл хийж байгаа аж. Шинэ уран бүтээлийн найруулагчаар нь Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин ажиллаж байна. Мөн ойн хүрээнд “Найруулагчийн долоо хоног”, театрын шоу, эрдэм шинжилгээний хурал, сургалт семинар, гала концерт зэрэг олон ажил хийхээр төлөвлөөд байгаа ажээ.
Б.БАТ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа