Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар гэдэг хүний аялсан зугаалсан, идсэн уусан, төрийн өмч хөрөнгийг шамшигдуулсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа гардаг ч цагдаа шүүхийн байгууллага дээрээ тулахаараа ор мөргүй замхардаг байсан цаг саяхан. Харин энэ удаад дээрх асуудал нэлээд нарийн нягт шалгагдаж байгаа сурагтай.
Учир нь Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар дүүргийнхээ хэмжээнд хэрэгжих Төсөл сонгон шалгаруулах комиссын даргаар ажиллаж байхдаа өөрийн төрсөн хүү Б.Энхтөрдөө мөсний үйлдвэр барихад зориулж 65.0 сая төгрөг, төрсөн дүү Х.Отгонбаатардаа гахайн ферм ажиллуулахад нь зориулж 70.0 сая төгрөгийн тендерийг тус тус олгосон, мөн өөрийг нь тойрон хүрээлэгч дүүргийн нэр бүхий ИТХ-ын төлөөлөгчийн гэр бүлийнхэнд хууль бусаар тендер олгосон нь өнгөрсөн хавар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин нийтэд мэдээлэгдсэн. Энд дарж энэ талаарх мэдээллийг үзнэ үү
Үүний дагуу нэр бүхий иргэд гомдол гаргасны учир Х.Болдбаатар даргад АТГ болон Эрүүгийн Цагдаагийн газраас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.
Х.Болдбаатар даргыг хууль хяналтын байгуулага удаа дараалан шалгадагч тэгсгээд хэрэг нь хэрэгсэхгүй болдог, замаасаа замхардаг өмнөх шиг явдал энэ удаа дахин давтахгүй байх гэдэгт Налайхчууд итгэж сууна.
Төрийн албыг төрлийн алба, хөрөнгө мөнгө хувьдаа завших арга болгосон Х.Болдбаатар мэтийн төрийн өндөр албан тушаалтнуудад хүлээлгэх хуулийн хариуцлагыг өндөр болгож байж гэмээнэ дараа дараачийн дарга нар хуулийн хүрээнд ажиллах болно гэдгийг манай хууль хяналтын байгууллагынхан анхаарч ажиллана гэдэгт найдаж байна.
Ц.Мөнх
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо