Бямба гарагт буюу наймдугаар дугаар сарын 27-ны өдөр Баянгол зочид буудлын хурлын танхимд Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн нээлттэй хурал болж өнгөрлөө.
Хурлаар “Рио-2016” Олимпийн тайлан, “Чингис Хаан Гран При Улаанбаатар 2016” тэмцээний тайланг хэлэлцсэнээс гадна Монголын жүдо бөхийн холбооны Их хурлын товыг зарлан улмаар зохион байгуулах хороог байгуулсан байна.
Хурлын эхэнд МЖБХ-ны Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням "Рио-2016" олимпийн наадамд баг тамирчид нь хэрхэн оролцсон талаар тайлангаа танилцуулжээ.
Үүний дараа МЖБХ дараах тамирчин дасгалжуулагчдыг төрийн одон медальд тодорхойлохоор санал нэгдсэн байна.
Үүнд,
Монгол Улсад жүдо бөхийг хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан МЖБХ-ны ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг Улсын баатар,
Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Одвоогийн Балжинням, "Рио-2016" олимпийн наадмын мөнгөн медальт МУ-ын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа нарыг хөдөлмөрийн баатар цолд тодорхойлохоор болжээ.
Мөн Д.Сумъяагийн гарын багш гавьяат тамирчин Хишигбатын Эрдэнэт-Од болон Чиёондоржийн Базарсүрэн нарыг гавьяат дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн жүдо бөхийн дасгалжуулагч гавьяат тамирчин Дашгомбын Баттулгаболон "Москва-1980" олимпийн хүрэл медальт Равдангийн Даваадалай нарыг Ардын багш цолд тодорхойлохоор санал нэгджээ.
Эх сурвалж: МЖБХ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа