Энэ удаагийн зуны олимпод манай улс 43 тамирчнаа илгээсэн нь хамгийн олон тамирчин оролцуулсан "Москва-1980" олимпийнхыг давтсан үйл явдал болсон билээ. Харин Риогийн олимпод түүхэндээ анх удаа таеквондогийн төрлөөр олимпийн наадмын эрх авсан. Уг эрхийг улсдаа авчирсан 19 настай П.Тэмүүжин олимпийн наадамд анх удаа оролцохдоо шөвгийн наймд шалгарсан амжилтыг үзүүлсэн. Тэрбээр шөвгийн наймд үлдэх тулаанаа дэлхийн чансааны гуравдугаарт бичигддэг Мексикийн тамирчныг тэмцээний цаг дуусахын өмнөхөн ялж, шуугиан тарьсан юм.
Монголын таеквондогийн холбоо уг төрөлд эх орныхоо нэрийг гаргаж, улсаа төлөөлөн олимпод оролцсон П.Тэмүүжинг хүлээн авч уулзаж, "Приус-30" маркийн автомашин бэлэглэсэн байна. Мөн 2020 онд болох Токиогийн олимпод амжилт үзүүлэхийг бэлгэдэн “2020 УБА” улсын дугаарыг машинд нь авчээ.


Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо