Өнгөрсөн наймдугаар сард олимпийн нээлттэй адил шуугиан тарьсан үйл явдал нь АТГ-ыхны МАХН-ын даргатай ярилцах баривчлах эсэх нь тодорхойгүйгээр "уулзах" гэж очсон үйл явдал байсан билээ. Ямар ч байсан АТГ-ын 30 гаруй гүйцэтгэх ажилтан МАХН-ын байранд очиж намын гишүүдтэй нь хүч тулгарсан нь бодит үйл явдал юм.
Н.Энхбаяр энэ явдлын дараа АН, МАН-ын аль нь ч намайг адилхан хэлмэгдүүлэх гэж байна хэмээн мэдэгдэж байсныг санаж буй биз. Энэ үйл явдал одоогоос гурван долоо хоногийн өмнө болсон үйл явдал. Түүнийг баривчлах нь бараг л цаг хугацааны асуудал болжээ гэх нь ч байсан. Харин тэрбээр өчигдөрхөн намын байрлуугаа орж явсан нь энэ. Эр хүн туг ч барина, тугал хариулна гэдэг л энэ дээ. Михиалд нэг бодол бий гэдэг шиг Н.Энхбаяр дотроо түмэн бодлыг тээж яваа нь тодорхой.
Э.Нашка
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна