"Гурван охин" хамтлагийн Г.Анхмаа жүжигчин Т.Билэгжаргал нар салсан тухай шуугиан ид тарж, олныг гайхашруулж байсан удаатай. Урлагийн сайхан хос, үлгэр жишээ сайхан залуу гэр бүл гэдгээр нь хүлээж авсан фенүүдэд нь энэхүү мэдээ бараан байхаас ч яахав.Тийм ч болохоор "Playboy"-ийн нүцгэн охиноор эхнэрээ сольсон гэж Бэкиг буруутгаж ч байсан удаатай. Модель бүсгүйтэй жиг ургуулсан зургаа өөрийн цахим хуудаснаа дэлгэсан нь жүжигчин залуу "Гурван охин" хамтлагийн дуучин Г.Анхмаагаас нэг мөр салж буйгаа тунхаглаад авсан байж болох юм.
Уг нь хэдхэн жилийн өмнө "Гурван охин" хамтлагийн тоглолтон дээр баглаа цэцэг барин очиж, тайзан дээр мянга мянган үзэгчдийн өмнө дуучин Г.Анхмаад сөгдөж мөргөн гэрлэх санал тавьсныг тоглолт үзсэн үзэгчдийг уярааж байсан түүхтэй. Жүжигчин Т.Билэгжаргал "Хүмүүст муугаар хэлэгдэж, муухайгаар ойлгогдож, хайр сэтгэл, амьдрал бүтэлгүйтсэн хүнд өдрүүд байсан. Охин маань одоо таван настай. Баасан гаригт охиноо авч амралтын өдрүүдийг өнгөрүүлдэг. Ажлын шаардлагаар ч юмуу хөдөө яваад 14 хоног охинтойгоо уулзахгүй байх үе бий. Энэ 14 хоногийн хугацаа л хэцүү байдаг. Хүний үр гэдэг хамгийн нандин байдаг юм байна. Хайр гэдэг сайхан бүхний охь , ундарга юм. Энэ сайхан хайраас ганц охинтой. Ойрын хэдэн жил гэр бүл зохиох бодол, төлөвлөгөө байхгүй. Ээж, охин хоёр минь байхад хангалттай" гэжээ.
В.Баяраа
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо