“Рио-2016” олимпийн тэмцээнд оролцсон Кени улсын тамирчид олимпийн тосгоноос одоог хэр нь явж чадаагүй байна. Тэд хямд нислэг хайж Бразилд үлдсэн бөгөөд олимп дуусмагц нөхцөл байдал өөрөөр эргэсэн тухай твиттер хуудастаа жиргэжээ. Учир нь олимпийн тосгоныг тамирчид орхиж явмагц хамгаалалт ч дагаад буусан байна. Ингээд буун дуу сонстож, дээрэмчид Кенийн тамирчдыг заналхийлж, дээрэмдэхээр оролдсон гэжээ.
Энэ тухай Кенийн гүйгч Уэсли Корир “Зохион байгуулагчид биднийг маш хүнд байдалтай үлдээлээ. Би гэртээ эсэн мэнд харьж чадах үгүйдээ эргэлзэж байна” гэжээ.
Кенийн тамирчдыг нутаг нэгтнүүд нь амьсгаа даран хүлээж байсан юм. Азаар тэд буу, зэвсэг агссан дээрэмчдээс өөрсдийн хүчээр зугтааж чаджээ. Кени улсын тамирчид “Рио-2016” олимпоос 6 алт, 6 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн аж.

Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ