Хүрэл медалийн төлөөх барилдааны сүүлчийн хэдэн секундад Г.Мандахнаран тойрч зугтаж, өрсөлдөгчөө үл хүндэтгэн дүрэм зөрчсөн учир тэмцээнийг орхисон хэмээн үзэж, өрсөлдөгч Ихтиёр Наврузовд нэг оноог өгснөөр хүрэл медалийнхаа үзүүрээс атгаад алдсан.
Гэвч энэ байдалд уурласан Г.Мандахнарангийн хоёр дасгалжуулагч бүх хувцсаа тайлж шидэж эхэлсэн бөгөөд тэдний нэг нь өмдөө хүртэл тайлж, дотуур хувцастайгаа үлдсэн байв. Харин үүний дараа тэднийг хамгаалалтынхан дэвжээнээс буулгасан. Тэдний нэг дасгалжуулагч Б.Баяраа “Үүнийг эсэргүүцэж байна.
Шүүлт асуудалтай байлаа. Мандахнаран 7:6 харьцаатайгаар ялчихаад байхад өрсөлдөгч тамирчинд ялалт өгчихлөө. Тэд сүүлийн оноог өгсөн нь ч чөлөөт бөхийн түүхэнд анхны тохиолдол. Шүүгчид шударга байсангүй. Тэд Узбекистанд үйлчилсэн. Гурван сая монголчууд зөвхөн энэ хүрэл медалийг хүлээж байлаа. Гэвч медалиа булаалгачихлаа. Үзэгчид 100 хувь бидний талд байсан” хэмээн хэвлэлийнхэнд ярьж, эсэргүүцлээ илэрхийлсэн байсан билээ. Тэгвэл өнөөдөр Г.Мандахнаран эх орондоо ирсэн бөгөөд онцгоцны буудал дээр түүнийг нутгийн зон олон болон гэр бүлийнхэн нь угтан авч их хүндэтгэл үзүүлсэн юм.
Э.Нашка
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна