Бразилын Рио де Жанейро хотноо болж буй 31 дэх удаагийн зуны олимпийн наадам хаалтаа хийн тамирчид маань эх орондоо өнөөдөр ирлээ. Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл гэгддэг энэ удаагийн олимпийн сүүлийн өдөр чөлөөт бөхийн барилдааны сүүлчийн найдвар хэмээгдэж байсан Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө барилдсан ч, харамсалтайгаар ялагдсан билээ. Улмаар манай дасгалжуулагчид болох Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар чөлөөт бөхийн дэвжээнд хувцсаа тайлан шидэлсэн нь дэлхийн хэвлэлийн анхаарлыг татсаныг хэн бүхэн мэдэж буй.
Тэгвэл “Франц пресс” агентлагийн сайтад энэ талаар “Эрэгтэй чөлөөт бөхийн 65 кг-ийн жингийн хүрэл медалийн төлөөх барилдааны үр дүнг эсэргүүцсэн Монголын шүүгчид хувцсаа тайлж, зөвхөн дотуур хувцастайгаа үлдсэн. Өмнө нь ийм өвөрмөц байдлаар эсэргүүцэл илэрхийлсэн тохиолдол маш ховор тохиолдол гэдгийг онцолж тэдний тамирчнаа гэсэн, шударга бусын төлөө хүчтэй дуугарсан энэхүү эсэргүүцлийг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл одоо ч онцолж буй билээ. Тэгвэл тэд өнөөдөр эх орондоо ийн ирлээ.
Э.Нашка
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна