“Рио-2016” олимпийн боксын эрэгтэйчүүдийн 60 кг-д хүрэл медаль хүртсэн Доржнямбуугийн Отгондалай, чөлөөт бөхийн 65 кг-д V байрт шалгарсан Ганзоригийн Мандахнаран нар Рио-де-Жанейро хотоос өнөө өглөө 06.00 цагт эх орондоо ирлээ. Тэдэнтэй хамт чөлөөт, бокс, хөнгөн атлетик, тэквондогийн шигшээ багийн тамирчид хамт ирсэн юм.
Д.Отгондалайг гэр бүлийнхэн нь, Хил хамгаалах ерөнхий газрын Хилчин спорт хороо, Монголын боксын холбоо, найз нөхөд болон Дорнод аймгийн нутгийн зөвлөл угтан авч, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү өргөн барьж чин сэтгэлийн баяр хүргэснээс гадна Г.Мандахнаранд ч нутгийнхан нь чин сэтгэлийн баяр хүргэж угтан авсан юм.
Эх сурвалж: PAPARATSI.MN
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ