Сэлэнгэ аймгийн Хүдэр сум гэж уул ус, ургамал цэцэг, жимс ногоогоороо хэзээнээсээ алдартай нэгэн сум бий. Энэ сумын нэрээр нэрлэгдсэн Хүдэр гол өнөөдөр ийм байдалтай урсаж байна. Өчнөөн олон жил ингэж бохирдоогүй Хүдэр гол энэ жилээс л улаанаараа эргэж, хүн мал ундаалдаг ундарга нь устжээ. Хүдэр сумын 3000 гаруй иргэдийн амьдрал ахуйдаа хэрэглэж, тариа ногоо, жимс будаагаа усалдаг Хүдэр гол алтны уурхай компаниудын буруутай үйлдлээс ийн ширгэх аюулд ороод байна. Бид Хүдэр суманд амьдарч байгаа иргэдтэй холбогдон ямар, ямар компаниуд голын урсгал дээр алт угааж байгаа талаар тодруулах гэсэн боловч хэлэхээс татгалзаж, томоохон албан тушаалтан болон нэр нөлөө бүхий хүмүүс айлган сүрдүүлдэг тухай хэлж байсан юм.
Хүдэр голын эхэнд хэд хэдэн компани үйл ажиллагаа явуулна. Томоохон компаниудаас гадна техникжсэн “нинжа”-нууд бохир усаа урсаж байгаа гол руу шууд цутгадаг гэх. Харин хэдэн арван жил нутаг ус, уул хайрханаасаа сүслэн гуйж, тэнцвэрт байдлыг нь бодолцон байж жил бүр бага багаар алт угааж, угаасан газартаа нөхөн сэргээлт хийдэг нутгийн уугуул иргэд л хохирох болж. Учир нь дээрх компаниуд Монгол улсдаа ихээхэн нэр хүндтэй эрхмүүдээр хүрээлүүлдэг тул шалгалт ирэхийг урьдчилж мэдээд үйл ажиллагаагаа зогсоодог гэх. Мэдэхгүйгээрээ нутгийн уугуул иргэд торгуулна, хураалгана, дарамтлуулна, хөөгдөнө. Ийнхүү албаны шалгалт ирээд буцахад уул усны ундрагыг бохирдуулж байгаа жинхэнэ эзэд түр зогсоосон үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, алтаа угааж гол усаа бохирдуулсаар байдаг аж. Тухайлбал, манай сайтад 2016.08.23-ний өдөр нийтлэгдсэн “Хүдэр гол ийм байдалтай урсаж байна” гэсэн нийтлэлийн дараахан буюу өчигдөр албаны хүмүүс “алт угаагчдыг” очиж шалгасан гэх боловч дээрх жишгээр мэдээлэл сайтай, “том ар”-тай компаниуд аль хэдийн үйл ажиллагаагаа зогсоож, шалгалтанд бүдрэхгүй өнгөрсөн гэлээ.
-ДАРААХ ГАЗРУУДЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСААГҮЙ БАЙНА-
Нэгэнт нутгийн иргэдийг дарамтладаг, сүрдүүлдэг гэсэн тул тэд голын эхэнд алт угааж байгаа компанийн нэрсийг хэлээгүй. Гэхдээ бид Ашигт малтмалын ерөнхий газрын мэдээллээс яг одоо Сэлэнгэ аймгийн Хүдэн суманд хүчин төгөлдөр байгаа тусгай зөвшөөрөлтэй газруудын нэрсийг 2014 оны материалаас шүүж авлаа. Гэвч эдгээр компаниуд нь Хүдэр голыг улаанаар нь эргүүлсэн гэх баттай мэдээлэл байхгүй тул бид мэдээллийн мөрөөр холбогдсон иргэдээс тодруулга авч дахин хүргэх болно.
|
ТЗ дугаар |
Талбайн нэр |
Талбайн хэмжээ |
Эзэмшигч |
Хуулийн этгээдийн ангилал |
Ашигт малтмал |
Дуусах огноо |
|
1408 |
Халнитийн-Ам |
104,08 |
Дунар-Од |
Гадаадын х/о хамтарсан |
Алт |
2028.12.07 |
|
203 |
Хүдэр |
44,68 |
ДБТХ |
дотоодын а.а.н |
Алт |
2025.07.19 |
|
191 |
Бүдүүн гол |
34,38 |
Монполимет |
дотоодын а.а.н |
Алт |
2026.05.23 |
|
6066 |
Шоргоолж-1 |
74,6 |
Вэнчөн |
гадаадын 100 % х/о |
Алт |
2033.07.22 |
|
6854 |
Хэрсийн гол |
83,53 |
Бүүргэнт |
дотоодын а.а.н |
Алт |
2034.01.28 |
|
12512 |
Шийр ам |
90,74 |
Эм Ар Си Эм Жи Эл |
гадаадын 100 % х/о |
Алт |
2037.06.26 |
|
14548 |
Бүдүүний гол |
636,68 |
Алтайконстракшн |
дотоодын а.а.н |
Алт |
2038.12.08 |
|
15025 |
Цагаан зүр |
95,64 |
Зүбгол |
дотоодын а.а.н |
Алт |
2039.07.24 |
Эх сурвалж: Medee.MN
Энэ жил эдгээр лицензтэй компаниудаас гурван компани илүү идэвхитэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2016 онд мөн гурван компани шинээр лиценз авсан хэмээн нутгийн иргэд хэлж байна. “Хүдэр гол”-ын бохирдсон тухай мэдээллийг анх өөрийн цахим хуудаснаа байршуулан олон нийтэд зарлаж, хэвлэл мэдээллийн анхаарлын төвд оруулсан нутгийн иргэнтэй холбогдож зарим зүйлсийг тодруулах гэсэн боловч дээрх мэдээллийг устгаж, цахим хуудсаа хаасан байсан юм. Энэ мэт үйлдлээс үзэхэд үнэхээр “алт”-ны асуудалтай холбогдсон иргэдийг дарамтлаж сүрдүүлдэг нь үнэн бололтой. Чухам ямар хүмүүс энэ компаниудын ард байж, удирддаг болохыг хөөж үзэхэд яг одоо идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа нэгэн компанийн эзэн нь тун удахгүй төрийн байгууллагын томоохон албан тушаалд томилогдох гэж байгаа гэсэн мэдээлэл байна.
Н.БАЯР






Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ