Засгийн газрын хуралдаанаар улс орны эдийн засаг хүнд байгаатай холбогдуулан 2016 оны төсвийн тодотголд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн энэ сарын 23-нд УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан.
Тэрхүү хуулийн төсөлд оюутны 70200 төгрөгийг зогсоох, хүүхдийн мөнгийг тодорхой өрхийн амжиргааны 60 хувьд нь олгох, тэтгэврийн насыг хойшлуулах, зарим албан татварыг нэмэгдүүлэх зэрэг хүмүүсийн амьдралд нөлөөлөхүйц чухал асуудлууд байгаа юм.
Эдийн засгийн хүндрэлийг давах, төсөв хэмнэхээр Ерөнхий сайдын хийж буй алхмууд МАН дотроо нэлээд шүүмжлэлд өртөж буй бололтой.
Учир нь Ардын намын нэр бүхий гишүүд хамтран Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн гэсэн албан бус мэдээлэл байна.
Хэрэв энэ үнэн бол УИХ-ын ээлжит бус чуулганы хугацаанд Ерөнхий сайдыг огцруулах гэсэн асуудал үүсч, маргаан дэгдэж магадгүй болоод байна.
www.breakingnews.mn
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ