Дөрвөн настай охиныхоо үхэлд буруутгагдсан төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа хоёрыг шүүх хурал өнгөрсөн сарын сүүлчээр болж шийдвэр гаргасан билээ.
Шүүх хурлаас төрсөн эцэг Т.Цогтыг гэм буруугүй хэмээн үзэж хэргийг нь цагаатгасан бол хойд эх Г.Маралмаад 23 жилийн ял оноож, одоо хоригдож байгаа хугацааг нь ял эдэлсэнд тооцож, 4.6 сая төгрөгийн хохирлыг талийгаач охины ээж хохирогч Д.Өнөржаргалд гаргуулж өгөх шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргасан юм.
Ийнхүү анхан шатны шүүхээс 23 жилийн ялыг Эмэгтэйчүүдийн хориход чанга дэглэмтэй хорих ангид эдлэх шийдвэрийг хсонссон ч Г.Маралмаа дараагийн шатны шүүх хуралд буюу Давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн байсан юм. Тэгвэл тэрбээр өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн шүүхэд гомдлоо гаргажээ. Хавтаст хэрэг нь давж заалдах шатны шүүхэд ирсэн байгаа бөгөөд хуулийн хугацаанд буюу 14 хоногийн хугацаанд хэргийг хэлэлцэх юм байна.
Дашрамд дуулгахад, Г.Маралмаа охинтойгоо хамт хоригдож байгаа бөгөөд ирэх сард охиныг нь нэг ой хүргэхээр тусгаарлах юм байна.
Zaluu.com
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ