УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. “Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Цаг тулсан шийдэх ёстой олон асуудал байгаа тул ээлжит бус чуулганыг зарлалаа” хэмээн УИХ-ын дарга нээлтийн үгэндээ дурдсан. Тэгвэл нэгдсэн хуралдаанаар нийтдээ 23 багц асуудлыг хэлэлцэх бөгөөд тэдгээр асуудлын 17 дугаарт Монголбанкны дэд ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох тухай асуудал багтжээ.
Өөрөөр хэлбэл Монголбанкны дэд ерөхнийлөгч Н.Батшугарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх юм байна. Түүний оронд Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйтцэтгэх захирал Б.Лхагвасүрэнг томилох тухай яриа саарал ордноос дуулдаж байна.
News.mn
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ