С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөх ажлын хэсгээс эхнэр Б.Булганыг цагдан хорьж мөрдөн байцаалт явуулсаар хагас жил гаруйн хугацаа өнгөрч байна. Тэгвэл хуулийн байгууллагын эх сурвалжийн мэдээллэж буйгаар Б.Булганыг шалгаж дууссан гэх ба хэргийг прокурорт шилжүүлэхээр ажиллаж байна гэлээ.
Уг хэрэгтэй холбогдуулан С.Зориг агсныг хөнөөсөн байж болзошгүй гэх хоёр иргэнийг өнгөрөгч оны сүүлчээр Орхон аймгаас баривчилж цагдан хорьсон байдаг ба мөн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч прокурорын байгууллагад шилжүүлэхэд бэлэн болоод байгаа аж. Одоогоос 17 жилийн өмнө буюу 2002 оны 10-р сарын 2-нд С.Зориг агсныг гэрт нь хөнөөснөөс хойш уг хэргийг мөрдөн шалгах ажлын хэсэг хэд хэдэн удаа солигдоод байгаа ба хэргийг “Маш нууц”-ын зэрэглэлд шалгасаар байгаа юм.
Medee.Mn
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа