Нэгэн үе “Секс симбол” хэмээх алдрыг үзэгч фэнүүдээсээ хүртэж явсан УДЭТ-ын урдаа барьдаг сайхан бүсгүйчүүдийн нэг гэгддэг жүжигчин О.Энхтуул герман эртэй ханилаад багагүй хугацааг үдэж байгаа. Анхны амьдрал нь бүтэлгүйтэж, экс нөхөртөө эрүүгээ хуга цохиулан байж салсан тэрбээр өөрөөсөө нэлээд хэдэн насаар ах, бизнесмэн эрхэмтэй учирснаар аз жаргалын үүдээ нээсэн гэж ярьдаг.
Герман нөхөр нь шаггүй овсгоотой нэгэн бөгөөд үзэсгэлэнт эхнэрээ юугаар ч дутаахгүй сайн сайхан явуулснаар барахгүй уран бүтээлээс нь хүртэл холдуулж дөнгөсөн “адтай эр”. Театраасаа урт хугацааны чөлөө аван нөхөр Клаусынхаа төрсөн нутаг болох Герман орныг зориод байгаа жүжигчин бүсгүй маань өнгөрсөн хугацаанд тус улсын иргэншилтэй болоод амжжээ.Гурван хүүхдийнхээ мэдлэг боловсролд анхаарч, алс ирээдүйг нь бодохдоо ийнхүү харь улсын иргэншил сонгосон гэдгээ нуугаагүй жүжигчин О.Энхтуулын эцсийн сонголт нь энэ байж. Дөчин насны босго шүргэж яваа хэдий ч өнгө зүс нь гундаагүй гэгдэх авьяаслаг сайхан жүжигчнийг эх орондоо үе үехэн ирээд буцахдаа сэтгэл нь хоргодон эргэж хургадаг тухай ойр дотныхон нь ам алдсан удаатай.
Э.Нашка
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна