Өнөөдөр өглөө Хойд Солонгос улс Японыг чиглүүлэн баллистик пуужин харважээ. тодруулбал, орон нутгийн цагаар 05:30 цагт Хойд Солонгосын зүүн эрэг, Синпо хотын ойролцоо шумбагч онгоцноос уг пуужинг харвасан бөгөөд пуужин Японы тэнгист туссан хэмээн NHK телевиз мэдээллээ.
Тиймээс Японы ерөнхий сайд Шинзо Абэ Пхеньяны энэ үйлдлийг “ноцтой аюул” гэж үзэж байгаагаа илэрхийлээд Японы өөрийгөө хамгаалах хүчийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ. Түүнчлэн, уг пуужингийн туршилтыг өнгөрөгч даваа гарагт эхэлсэн Өмнөд Солонгос-АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтыг эсэргүүцсэн үйлдэл хэмээжээ. Өмнөд солонгос болон Америкийн нэгдсэн улсын хамтарсан цэргийн сургуулилт нь 12 хоног үргэлжлэх ба Өмнөд Солонгосын 50,000, АНУ-ын 25,000 цэрэг оролцож байна. Талууд уг арга хэмжээгээ цэвэр “өөрийгөө хамгаалах” зорилготой гэж зарлаж байгаа бол Хойд Солонгос өөрт нь заналхийлсэн үйлдэл хэмээн буруутгаж байгаа юм. Мөн Өмнөд Солонгосын тал пуужингаас хамгаалах орчин үеийн THAAD системийг АНУ-аас авахаар болсон нь Хойд Солонгосын ширүүн шүүмжлэлтэй тулгараад байгаа аж.
Medee.MN
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа